Өчигдөр орой АТГ-ын алба хаагчид МАХН-ын байранд нэгжлэг хийжээ. Улмаар ерөнхий нягтлан Ц-г баривчилсан гэх мэдээлэл байна. Түүнийг саатуулж, байцаалт авч шөнө сулласан хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна. Одоогоор ямар учраас баривчилж, ямар байцаалт авсан нь тодорхойгүй байгаа бололтой. Ямартай ч түүнийг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбын ил захидалтай холбоотой баривчилсан бололтой.
Г.Шийлэгдамба анх удаагаа олон нийтэд хандан ил захидал бичсэн бөгөөд түүнийг ажлын өрөөндөө 500 сая төгрөгийн авлига авсан болохыг тэрээр үгүйсгэсэн байна. Үүнийгээ захидалдаа дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Түүнчлэн журмын нөхөд нь түүнийг буруутай мэтээр ташаа мэдээлэл тарааж байна гэж үзжээ.