Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг Ташкентын Гран При-д түрүүлэв

urantsetseg

Узбекстаны нийслэл Ташкент хотноо өчигдөр жүдо бөхийн Гран при тэмцээн эхэлж манай жүдочдоос энэ өдөр зургаан бөх барилдсанаас гурав нь медаль хүртжээ.

Тухайлбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медаль, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн мөнгөн медаль, түүний жинд ОУХМ Д.Алтансүх хүрэл медаль тус тус хүртжээ.“Ташкент-2017” Гран при-д 15 орны 139 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас найман жүдоч хүч үзэж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, медалийн эзэд тодорлоо. Эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг ОХУ, Унгарын бөхчүүдийг дараалан цэвэр ялсан. Улмаар аваргын төлөө Сербийн Милица Николичийг иппон үнэлгээгээр буулган авснаар Гран При-гийн алтан медалийн эзэн болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *