Categories
мэдээ улс-төр

М.Сономпил Таван толгойн ажлын хэсэгт орохоос татгалзжээ

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Таван толгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан байсан УИХ-ын гишүүн М.Сономпил ажлын хэсэгт орохоос татгалзсан гэх мэдээлэл байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулахдаа УИХ-ын гишүүн М.Сономпилээс саналыг нь асуулгүй шийджээ. Тиймээс оронд нь Шударга ёс эвслийг бүрдүүлэгч МҮАН-аас хэний нэрийг дахин санал болгох вэ гэдэг асуудал УИХ-ын даргын хувьд шийдэх болж байгаа юм. Мөн ажлын хэсэгт багтсан бусад гишүүдээс саналыг нь авсан уу гэдэг асуудал ч тавигдаж эхлээд байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалж, гишүүдээр нь А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн нар багтсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *