Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголын хамгийн том дайсан бол ӨВӨЛ…

Монголын хахир хатуу өвөл бол бүх зүйлийн дайсан. Үүнийг япон школтай Ама Бямбадорж их ярьдаг. Хүйтний улиралд бүх бүтээн байгуулалт царцана. Амьдралын өртөг зардал эрс нэмэгддэг. Энэ нь эдийн засагт хамгийн том цохилт. Дээр нь эрүүл мэндээр асар их хохирно. +25 хэмтэй байшингаас -25-30 хэм рүү ганцхан секундэд шилжинэ. Хүний биеийн хэмнэл тэр чигээрээ өөрчлөгдөнө, хүчтэй цочрол авна. Бүх эрхтэн агшиж тэнийнэ, халж хөрнө. Энэ нь монгол хүний эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөөтэйг шинжлэх ухаан аль хэдийнэ тодорхойлсон. Тийм ч учраас толгой нүцгэн битгий яв, дороосоо битгий даар гээд сэрэмжлүүлдэг.

Монголчууд залуу насандаа үүнийг огт тоодоггүйн үр дагавар нь өнөөдрийн энэ их толгой тархины өвдөлт, судасны хатуурал… гээд цааш үргэлжилнэ. 1970-аад он хүртэл дундаж наслалт 40 байсан нь үүний тодорхой жишээ. Тавин настай хүн өндөр насалсанд тооцогдож байсан нь 1960-аад он шүү. Энэ бүх үзүүлэлт эрх биш дээрдэж л байгаа.

Харин огт дээрдэхгүй, бүр дордож байгаа ганц үзүүлэлт бол монголчуудын дөрвөн улирлаа дагасан тогтворгүй зан араншин юм. Өнөөдөр овоо хүн шиг мэндлээд, инээж хөхрөөд явж байсан
Урт цагаан. 1980-аад онхүн маргааш нь огт танихгүй хүн шиг болчихсон, цэхэр татаад явж байх жишээтэй. Дийлэнхдээ өвөл, хаврын улиралд ийм хачин жигтэй болчихсон явах хүн олон таарах. Нөгөө л хахир өвөл, яхир хавраа дагасан ааш аяг шүү дээ.

Үүнийгээ л больчихмоор байгаа юм. Орчин цагт өөрийгөө засч, хянаж явах ёстой. Тэгэхгүй бол сэтгэцийн өөрчлөлтөд нийгмээрээ живэх нь. Өөрсдийнхөө байж байгаа царайг, нийгмийнхээ байж байгаа царайг өнөөдөр хардаа. Галзуугийн больницийн өвчтөн шиг болчихсон нийгмийн сэтгэл зүйг хэдхэн хүн хэрхэн маллаж, тоглож байгааг…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *