“Монголын боловсролын хувирган өөрчлөлт 2024” үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Монгол Улсын хөгжлийн үзүүлэлтийг дэлхийн улс орнуудынхтай харьцуулж үзэхэд /2023 оны байдлаар/,
- Хүний хөгжлийн индексээр 189 орноос 99-д,
- Өрсөлдөх чадварын индексээр 64 орноос 60-д
- Авьяасын индексээр 64 орноос 60-д
- Нэг цагт бүтээх хөдөлмөрийн бүтээмжээр 181 орноос 105-д буюу Ирланд, Люксембург гэх мэт улсаас 10 дахин бага
- Нийгмийн орчинд асуудал шийдвэрлэх чадвараар 65 орноос 59-д
Сургуульд суралцах хугацаа 13.2 хэдий ч эзэмшсэн чадамжтай харьцуулахад суралцах хугацаа 9.2 буюу дөрвөн жилийн хоцрогдолтой байна.