Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк оны эхнээс өссөн дүнгээр 15.8 тонн үнэт металл худалдан авлаа DNN.mn

Монголбанк 11 дүгээр сард 1.6 тонн үнэт металл худалдан авснаа мэдээллээ. Оны эхнээс өссөн дүнгээр нийт 15.8 тонн үнэт металл худалдан аваад байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Тодруулбал, оны эхнээс өссөн дүнгээр

  • Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 753.4 кг,
  • Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,177.2 кг үнэт металл тус тус худалдан авчээ.

Өмнөх сард алт худалдан авах дундаж үнэ 291.1 мянган төгрөг байсан нь өмнөх сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Харин 12 дугаар сарын гурваны өдрийн байдлаар Монголбанкны алт худалдан авах үнэ 290 мянга 42 төгрөг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *