Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.02) Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өргөн барилаа. Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлэв.

Монгол Улсын 2025 оны Улсын төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах бусад хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хүчингүй болгосон. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

One reply on “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ DNN.mn”

Хэрэв өсвөө баталж чадахгүйгээс төрийн албаны 220 мянган албан хаагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 660 мянган төгрөгөөр цалинж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэвэргүй, халамжгүй болбол БОСЛОГО ГАРЧ УИХ тарж, ЗАСГИЙН ГАЗАР огцрох ХЭРЭГТЭЙ БОЛОХ БАЙХ ДАА….. тэгвэл ts. илжигдоржийн бах ханаж өнгөт хувьсгал гарах вий дээ ….!!!!!!!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *