Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхэд 5 жилийн ял оноох санал гаргажээ

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглан 3.6 тэрбум улсад учруулсан хэргээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх нарын хүмүүсийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал 10.00 цагт эхэлсэн бөгөөд улсын яллагч яллах дүгнэлтээ танилцуулж, Л.Гансүхэд таван жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил, Н.Даваахүүг 7 жилийн ял оноох санал гаргасан байна. Тодруулбал, Л.Гансүхийг жирийн дэглэмтэй хориход таван жил хорих, Төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хасах, Б.Мөнгөнтуяаг жирийн дэглэмтэй хориход 7.5 жил хорих, Н.Даваахүүг чанга дэглэмтэй хориход 7 жил хорих, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү хоёрын мэргэжлийн ажил хийх эрхийг дөрвөнжилээр хасах, хоригдсон хугацааг эдлэх ялаас хасаж тооцох саналыг Улсын яллагч н.Баярбилэг, н.Батжаргал нар танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *