Categories
мэдээ нийгэм

Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарын шүүх хурал болж байна || DNN.mn

Кёкүшюзан Д.Батбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нарын гэм бурууг шүүх хуралдаан яг одоо Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Шүүх хурлын хэлэлцүүлгийн шат үргэлжилж буй бөгөөд одоогоор түр завсарлаад байна. Явцын талаар эргэн мэдээлэх болно.

Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богдхан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээгий газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууц хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон. Ингээд нийслэлийн прокуороын газраас Д.Батбаяр нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, хилийн хориг тогтоох арга хэмжээ авч таслан сэргийлэх арга хэмжээ авч хэргийг шийдвэрлэх хүртэл тэдний хилээр гарах эрхийг хязгаарлаад байгаа юм.

Нийслэлийн Прокурорын газраас Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл /залилах/-ийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар, Нүрзээгийн Болормаа, Бөнтөгийн Цэрэндорж нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *