25 сая паунтын шагналын сантай энэ жилийн Их Дуулгын гурав дахь гараа болох Уимблдоны нээлттэй газрын теннисний эмэгтэйчүүдийн ангилалд Чехийн теннисчин Петра Квитова Канадын залуу од Бушарыг 6:3 6:0 тооны харьцаагаар буулган авч аварга боллоо. Рейтингээрээ зургаад эрэмбэлэгдсэн Квитова өмнө нь 2011 онд 21 насандаа мөн энэ тэмцээний аварга болж байсан юм.