Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Консулын газраас эболагаас сэрэмжлүүлж байна

Баруун Африкаас гаралтай Эбола вирус нь Гвиней, Либери, Сьерра-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, Бүгд Найрамдах Ардчилсан Конго зэрэг улсуудад тархсанаар нийт 9284 тохиолдол бүртгэгдэж 4604 хүн тус өвчнөөр нас бараад байна.

Иргэн та хэрэв халуурах, ядрах, толгой хүчтэй өвдөх, биеэр цусархаг тууралт гарах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын 70110500 шуурхай утас руу хандаарай.

Мөн Эбола вирусийн халдвар бүртгэгдэж байгаа тухайн улс орнууд болон БНХАУ-д зайлшгүй шаардлагагүй бол зорчихгүй байх, ахуйн ариун цэврийг сайтар сахих, арьс салстаа гэмтээхгүй байх, хоол хүнсийг сайтар боловсруулж хэрэглэх, тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Хилийн чанадад оршин сууж буй Монгол Улсын нийт иргэд хэрэв дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн улсад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар болон тухайн орны холбогдох эрүүл мэндийн байгууллагад нэн яаралтай мэдэгдэхийг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *