Categories
мэдээ нийгэм

Компьютерт суурилсан, програмчлалын олимпиад болж байна

Олон улсад жил бүр ахлах ангийн сурагчдын дунд Мэдээлэл зүй буюу компьютерт суурилсан, програмчлалын олимпиад зохион байгуулагддаг. Алгоритмын бодлого бодож өрсөлддөг энэ тэмцээн Япон улсын Ибараки мужийн Цукуба хотод өнгөрсөн Ням гаригт нээлтээ хийгээд байна.

1989 онд Болгар улсад анх удаа зохион байгуулагдаж түүнээс хойш жил бүр зохион байгуулагдсаар иржээ. 30 дахь удаагийн энэ олимпиадыг Япон улс анх удаа зохион байгуулж байна. Улс болгоны багт хамгийн олондоо дөрвөн сурагч оролцох боломжтой. Япон улсын хувьд энэ жил багийн 4 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Өнгөрсөн 2017 онд Япон улсын баг тамирчид 3 алтан медаль авч байсан байна. Тэмцээн нь хоёр өдөр үргэлжлэх ба өдөр болгон 5 цагт 3 бодлого бодож өрсөлддөг.

Бодлого бүр зуун оноотой ба нийт бүтэн оноо нь 600 оноо болдог. Энэ олимпиадад манай улсаас жил бүр сурагчдаа илгээдэг. 2018 оны тэмцээнд манай улсын дөрвөн сурагч оролцож байна. Манай улсын хувьд 2005 болон 2006 онуудад хоёр удаа хүрэл медаль хүртэж байсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *