Categories
гадаад мэдээ нийгэм

Киргизстан улс элсэн чихрийн экспортод хориг тавив DNN.mn

Киргизстан улсын Засгийн газар хүнсний аюулгүй байдал, үнэ өртөгийг харгалзан үзэж хөрш Казакстан улсад элсэн чихэр экспортлохыг зургаан сарын хугацаанд хориглож байгаагаа лхагва гарагт зарлав.

Украины дайн эхэлснээс хойш дээрх хоёр улсад элсэн чихрийн үнэ огцом өссөн байна.

Дотоодын эрэлт хэрэгцээг харгалзан ОХУ энэ оны 3 дугаар сард цагаан болон түүхий элсэн чихрийн экспортыг хориглох тухай тогтоолыг баталсан.

Казакстан улс мөн өнгөрсөн сард зургаан сарын хугацаатай экспортын хориг тавьсан юм.

Киргизстан улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, тавдугаар сард Казакстан улсын хориг хэрэгжиж эхэлснээс хойш Киргизстан улсаас Казакстан руу их хэмжээний экспортолж байгаа тухай мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *