Categories
мэдээ улс-төр

ХЗБХ-ны хуралдаан хойшиллоо

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Тус хуралдаанд зургаан гишүүн л ирсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд энэхүү хуралдаанд ирсэнгүй, тус бүлэг Эрүүгийн хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Тиймээс ирцээр “бойкот” зарласан нь энэ бололтой. Дээр нгь Ардчилсан намын бүлгийн гурван гишүүн гадаад, дотоодод томилолтоор ажиллаж байгаа, мөн өвчтэй юм байсан нь ийн ирцэд нөлөөллөө.

Байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хууль болон бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, мөн Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай зэрэг анхаарал татсан хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан юм.

Мөн УИХ-ын Нийгмийн Бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагт зарлагдсан байсан ч хойшилжээ.

Уг байнгын хорооны хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын анхдугаар хэлэлцүүлгийг хийх ёстой байсан юм.

Байнгын хорооны дарга Д.Батцогт өнгөрсөн өдрүүдэд Ховд аймагт ажилласан бөгөөд хараахан Улаанбаатар хотод ирж чадаагүй байгаа аж. Гэхдээ гишүүдийн ирц хангалтгүй нь мөн л хуралдааныг хойшлуулахаас аргагүй болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *