Categories
гадаад мэдээ

Хятадын эдийн засаг эхний гурван улиралд 9.8 хувиар өсчээ

Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ энэ оны эхний гурван улиралд 82.31 их наяд юаньд /12.79 их наяд ам.доллар/ хүрснээр өмнөх оны мөн үеэс 9.8 хувиар өслөө гэж тус улсын Үндэсний статистикийн товчооноос өнөөдөр мэдээллээ. Энэхүү үзүүлэлт нь энэ оны эхний хагаст 12.7 хувиар өссөн юм.

Хятадын эдийн засаг 2021 оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 4.9 хувиар өссөн бөгөөд энэ үзүүлэлт хоёрдугаар улиралд 7.9 хувь, нэгдүгээр улиралд 18.3 хувьтай байсан юм.

Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр, эдийн засаг эхний есөн сарын хугацаанд “COVID-19” халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдсэн, хүчтэй аадар борооны улмаас байгалийн гамшиг нүүрлэсэн зэрэг олон хүчин зүйлийг даван туулж, голлох үзүүлэлтүүд үндэслэлтэй хүрээнд буурсан дүн үзүүлснээр сэргэлтийн эрчээ хадгалжээ.

Мөн цахилгаан, нүүрсний нөөц хязгаарлагдаад буй нь түр зуурын үзэгдэл бөгөөд түүнээс үүдэн эдийн засагт гарах үр дагаврыг хянан зохицуулах боломжтой гэдгийг Үндэсний статистикийн товчооны хэвлэлийн төлөөлөгч Фу Линхуй онцлон хэлсэн байна.

Энэ оны эхний гурван улиралд аж үйлдвэрийн гарц өмнөх оны мөн үеийнхээс 11.8 хувиар өссөнөөр хоёр жилийн дундаж өсөлт 6.4 хувьд хүрчээ. Мөн жижиглэн худалдаа 16.4 хувиар өсөж, сүүлийн хоёр жилд дунджаар 3.9 хувиар өссөн байна. Хот суурин газрын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн сард 4.9 хувьд хүрснээр өмнөх сарынхаас 0.2 нэгжээр буурчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *