Categories
мэдээ спорт

Хятад улсын тамирчнаас сэргээш илэрлээ

“Рио-2016” олимпийн наадмын долоо дахь өдөр явагдаж байна. Энэ хугацаанд спортын зарим төрлүүд өндөрлөж медальтангуудаа тодруулсан билээ. Олимпод оролцсон тамирчдаас тэмцээн өндөрлөсний дараа сэргээшийн шинжилгээ авдаг аж. Тэгвэл Хятад улсын усанд сэлэлтийн тамирчнаас“Рио-2016” олимпийн наадмын анхны сэргээшийн төрлийн бодис илэрсэн байна. Тодруулбал 18 настай Чен нь өнгөрсөн ням гарагт болсон эмэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхий сэлэлтийн тэмцээнд IV байрт орсон ба дөнгөж секундын зууны есөөр хоцорч хүрэл медаль авах боломжоо алдсан юм.Тэр өнөөдөр 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд уралдахаар бэлдэж байжээ. Гэвч түүнээс сэргээш илэрсэн учир олимпод өрсөлдөх эрхийг нь хассан байна.

Энэ тухай Хятадын усанд сэлэлтийн холбоо мэдээлж, тамирчин Чен Шиньи нэр холбогдсоныг дурдсанаас өөр дэлгэрэнгүй мэдээлэл гаргаагүй байна. “Рио 2016”-д сэргээшийн асуудал хамгийн том сэдэв болоод байгаааж. Анх хасагдсан байсан ч сүүлд оролцуулахаар болсон Оросын долоон усан сэлэлтийн тамирчны асуудал яригдаж дуусаагүй байгаа юм. Энэ шийдвэрийг олон тамирчин эсэргүүцсэний дотор Америкийн Лилли Кинг хамгийн хүчтэй эсэргүүцэж байв.

Одоогоор Хятадын тамирчнаас илэрсэн сэргээшийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *