Categories
гадаад мэдээ

Хятад, Америкийн харилцаанд өрсөлдөөн давамгайлж болохгүй гэв DNN.mn

10-р сарын 10-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийжээ. Энэ үеэрээ: “Саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кэмпбелл Карнегийн Энх тайвны сангийн онлайн семинарын үеэр хэлсэн “Америк уналтад орсон гэж Хятад улс үзэж байна , “хүч чадлаа харуулж, АНУ-ыг дэлхийн тавцангаас зайлуулах” хүслээ Хятад улс улам бүр харуулж байна. Өмнө нь АНУ болон бусад улс орнууд дэлхий даяар “үйлдлийн систем” байгуулахад хамгийн их ашиг хүртэж байсан улс нь Хятад байсан, харин одоо Хятад улс энэхүү “үйлдлийн систем”-ийн үндсэн цөмийг өөрчлөхийг хүсч байна. Америк, Хятадын харилцаа олон талаараа “өрсөлдөөнөөр удирдуулсан” шинэ шатанд орлоо гэсэн. Үүнд Хятад улс ямар тайлбар өгч байна вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад

Мао Нин: “Америкийн албаны хүмүүсийн хэлсэн үг нь хүйтэн дайны үеийн үзэл санаа болон Америкийн ноёрхогч үзлээр дүүрэн байна. Хятадын эсрэг өөр нэг худал мэдээ зохиож байгаа нь маш ойлгомжтой, гол зорилго нь “Хятадын заналхийлэл” гэсэн цуурхал тарааж, томоохон гүрнүүдийн өрсөлдөөнийг өдөөх явдал юм.

Үнэн хэрэгтээ Хятадыг хязгаарлаж, дарамт шахалт үзүүлэхийн тулд шалтаг хайж буй л хэрэг. Хятадын хөгжлийн зорилт бол 1.4 тэрбум гаруй ард иргэдээ илүү сайн сайхан амьдруулах явдал юм.

Бидэнд хэн нэгэнтэй өрсөлдөх, хэн нэгнийг орлох, хэн нэгэнтэй сөргөлдөх зорилго байхгүй. Хятад Улс АНУ-ын хөгжил дэвшлийг хараад баяртай байна. АНУ-ын холбогдох хүмүүс “Хятад Улс АНУ-ыг уналтад орсон гэж үзэж байна” хэмээн нэг бус удаа хөөрөгдөж байгаа нь өөртөө итгэлгүй байгаагийн шинж юм. Америк ялагдана гэж Хятад улс бооцоо тавихгүй, Америк ч Хятад улс ялагдана гэж бооцоо тавихыг хүсэх хэрэггүй юм, Хятадын ард түмэн үндэсний их сэргэн мандалтаа биелүүлэх нь гарцаагүй. Хятад улс энх тайван, хөгжлийн замаар замнахыг тууштай баримталж, НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоо болон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хамгаалахыг хичээж байна. Харин ч АНУ хүйтэн дайны хуучин мөрөөдөлдөө автаж, ганц туйлт ноёрхолдоо автаж байна, олон улсын дүрмүүд өөртэй нь нийцэж байвал ашиглаж, нийцэхгүй бол орхин хаяж, “жижиг тойрог” бүрдүүлж, лагерийн сөргөлдөөн явуулж байгаа учир тэд бол өөрсдөө олон улсын эмх дэглэмийг самууруулж буй хамгийн том эх үүсвэр юм” гэжээ.

 

 

Эх сурвалж: sonin.mn

Г.Бямба

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *