Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл далайг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр болжээ

Монголын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг Хөвсгөл далай нь сүүлийн жилүүдэд багагүй бохирдож, цэнгэг гэх тодотголоо алдахад хүрээд байгаа билээ. Тиймээс нутгийн иргэдийн зүгээс Хөвсгөл далайг хамгаалах асуудлаар төр засагт олон удаа хандаж, албан бичиг хүргүүлж байсан ч өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй байна.Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл далайг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр болсон талаар мэдэгджээ. Одоогоор холбогдох бичиг баримтыг ЮНЕСКО-д хүргүүлээд байгаа юм байна. Ийнхүү эх болсон байгалиа хамгаалах асуудалд эрхтэн дархтанууд маань хааяа ч болов анхаарал хандуулж, хамгаалах талаар тодорхой арга хэмжээг авч эхлэхгүй бол ниргэсэн хойно нь хашгирав гэгч болох вий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *