Хөвсгөл аймгийн Мөрөн суманд албан ёсны бүртгэлтэй 8000 гаруй тээврийн хэрэгсэл байдаг аж.
Сүүлийн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс ихэсч, жолооч нар автомашинаа албан ёсны зөвшөөрөлгүй газар тавих тохиолдол нэмэгдэж байгаа учраас машин ачих үйлчилгээг явуулж эхэлжээ.
Одоогоор жижиг оврын буюу суудлын автомашиныг ачиж байгаа бөгөөд машинаа ачуулсан иргэдийг 25000 төгрөгөөр торгож байгаа аж. Энэ нь иргэдийг зам тээврийн хөдөлгөөнд соёлтой, хууль дүрмийн дагуу оролцуулж сургах зорилготой гэдгийг аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас мэдээлжээ.