Categories
мэдээ нийгэм

Хуванцар бэлдэцийн үйлдвэр нээлтээ хийв

Вакум цонхны хуванцар бэлдэцийн үйлдвэр өчигдөр нээлтээ хийлээ.

Жилд 3000 тонн хуванцар бэлдэц үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг “Маргад Инд” компани 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулжээ. Үүнээс 40 хувийг “Чингис” бондоос, 60 хувийг компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлжээ.

Тус үйлдвэр ашиглалтад орсноор жилд 40 орчим тэрбум төгрөгөөр хэмжигддэг хуванцар бэлдэцийн импортын тодорхой хувийг орлоод зогсохгүй, үнийн хувьд ч харьцангуй хямд байх боломжтой талаар “Маргад Инд “компанийн Гүйцэтгэх захирал Б.Батмөнх онцолсон байна.

Энэ оны нэгдүгээр сараас туршилтаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус компани одоогоор дотоодын 50 орчим цонхны үйлдвэртэй хамтран ажиллаж байгаа юм байна. Цаашид цахилгааны, барилгын хар хавтан үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *