Categories
мэдээ нийгэм

Хүүтэй нь хамт архи уулаа гэж зодож гэмтээжээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу ням гаригт Баянзүрх дүүргийн 26-р хороонд 102-р байрны гаражид насанд хүрээгүй 15 орчим насны хоёр хүү архидан согтуурсан хэрэг гарчээ. Түүнийг тэдний нэгийнх нь аав болох Баянгол дүүргийн тавдугаар хороонд оршин суух, 50 настай эрэгтэй Г олж мэдсэн бөгөөд манай хүүтэй хамт архи уулаа гэх шалтгаанаар 15 настай Э гэгч хүүг зодож гэмтээсэн байна. Улмаар хүү ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй аж. Энэхүү дуудлага мэдээллийг зодуулсан хүүгийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад өгчээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, “Хонхорын …-р гудамжинд мансуурсан хүн сууж байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад тус хороонд суух, 16 настай, эрэгтэй С нь ахуйн хэрэглээний хий /газ/ үнэртэж мансуурсан байдалтай байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн III улирлын амралт үргэлжилж буйтай холбогдуулан эцэг эхчүүдийг үр хүүхдээ хаана, хэнтэй, юу хийж байгааг анхаарч, хариуцлагатай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *