Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2020” өдөрлөгийг маргааш буюу 2020 оны тавдугаар сарын 01-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны гишүүдээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Нотариатчдын танхим, Монголын телевизүүдийн холбоо хамтран оролцоно.
Манай улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлд олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Мөн www.legalaid.mglbar.mn цахим хуудас, iLaw цахим хуудас болон iLaw аппликейшнаар дамжуулан дуудлага хийж өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтойгоос гадна Монголын Хуульчдын холбоо, өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнейс” ХХН-ийн фейсбүүк хуудсаар 14:00-16:00 цагийн хооронд лайваар холбогдож хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй авах боломжтой гэж НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.
One reply on ““Хуульчийн Про Боно өдөр-2020” өдөрлөг зохион байгуулна”
Heya i am for the first time here. I came across
this board and I find It truly useful & it helped me out much.
I hope to give something back and aid others like you aided me.