Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар ашигт малтмал олборлодог этгээдүүдээс 135 сая төгрөгийн алтыг хураан авчээ DNN.mn

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид нийт 36 орчим хүний хууль бусаар алт олборлосон үйлдлийг таслан зогсоож, техник хэрэгслийг хураан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна хэмээн мэдээллээ.

Одоогийн байдлаар эдгээр этгээдэд байсан 135 сая орчим төгрөгийн алтыг хурааж авчээ.

Тодруулбал Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан Б, О нарын нэр бүхий 9, Б, Н нарын нэр бүхий 26 этгээд, алтыг худалдан борлуулдаг байж болзошгүй Я нарын үйлдлийг таслан зогсоожээ.

Ашигт малтмал олборлоход ашигласан экскаватор, том оврын автомашин, дунд оврын автомашин, техник хэрэгсэл 17, бусад техник хэрэгсэл, алт угаахад ашигласан тоног төхөөрөмжийг битүүмжилсэн байна.

Зах зээлийн ханшаар 135,408,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх 644.8 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *