Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт буцаасан. Тухайлбал, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг буцаасан юм. Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав.
Төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд гишүүдийн зүгээс хуулийн төслийн нэр томьёог боловсронгуй болгох, хуулийн төсөл бодит хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх, хүүхдэд стандартын боловсрол олгох тухай асуудлыг тусгах, хүүхэд харах төвийн ажилтнуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, бизнесийн сүлжээ үүсэхээс урьдчилан сэргийлэх, хязгаарлах зэрэг заалт оруулахыг санал болгосон байна.
Хэлэлцүүлгийн шатанд байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах явцад гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс хуулин дээр байгаа аливаа хориглосон заалтууд заавал зохицуулалттай байх ёстой. Харин хоосон тунхагын шинжтэй заалт байж болохгүй. Хүүхдийг монгол уламжлалт амьдрах ухаанд сургаж хөгжүүлэх гэсэн санааг дэмжиж байгаа ч орчин үеийн дэвшилтэд технологоос хоцруулж болохгүй.
Төсөлд цахим хэрэглээг хасч, телевиз үзэх цагийг 30 минут байсныг 60 минут болгожөөрчлөхөөр оруулж ирсэн байна. Энэ нь нийгмийн ухралт хийж байна гэсэн үг. Хүүхдийн цахим хэрэглээний цаг хугацааг хязгаарлаж болно. Харин огт хасч болохгүй. Цахим хэрэглээг телевиз үзэх хугацаатай адилтгаж өгөх хэрэгтэй гэж байлаа.
Мөн хүүхэд харах төвийн санхүүжилтийн зарчим ямар байхболон хүүхэд харах төвийн үйл ажиллагааашгийн бус гэж байгаа ч ашиг яриад байгаад шүүмжлэлтэй хандаж эдгээрт тодорхой хариулт байхгүй байгааг анхааруулж байв. Түүнчлэн хууль гаргах гэхээр зохицуулалт нь ойлгогдохгүй байна. Нэгдүгээрт энэ нь буяны байгууллага юмуу. Эрх зүйн хүрээндюу гэж ойлгох нь тодорхойгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлж байв.