Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 орчим хувьд олгоно

Төсвийн тодотголоор хүүхдийн мөнгийг хасах талаарх асуудал хөндөгдөж байгаа. УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж байгаа.

Тэгвэл УИХ-аар хэлэлцэж байгаа төсвийн тодотголд Монгол Улсын нийт хүүхдийн 60 гаруй хувьд олгохоор тусгасан байна. Тодруулбал Засгийн газрын 2013 оны 269 дугаар тогтоолын дагуу олон улсын жишигт нийцүүлж “Орлогыг орлуулан тооцох аргачлалаар” Монгол Улсын бүх өрхийг хамарсан өрхийн амьжиргааны судалгааг хийж “өрхийн мэдээллийн нэгдсэн сан” үүсгэсэн байна.

Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхүүдийг онооны системээр үнэлж тухайн өрхийн авсан онооны эрэмбээр 20 бүлэг болгон мэдээллийн санд байршуулсан байна. Нийт өрхийн 1-ээс 15 дугаар бүлэгт буюу нэн ядуугаас дундаж хэрэглээтэй өрхөд нийт судалгаанд хамрагдсан өрхийн 64.1 хувь
буюу 421.8 мянган өрх, тэдгээрт 629.5 мянган хүүхэд байгаа аж. Энэ нь 18 нас хүртэлх нийт хүүхдийн 60 гаруй хувь юм байна.

Иймээс 2015 онд хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшингээрээ нэн ядуугаас дундаж хэрэглээтэй өрх хүртэлх айлуудыг хүүхдүүдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг олгохоор тусгаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *