Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн мөнгийг долдугаар сарын 1-нийг хүртэл сонголттойгоор олгоно

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сонголттойгоор олгож эхэлж байгаа билээ.

Халамжаас хуримтлал руу шилжих Засгийн газрын бодлогын хүрээнд энэ оны долдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд эцэг эхчүүдийн хүсэлтээр хүүхдийн мөнгийг бүтнээр нь эсвэл хуримтлал руу шилжүүлэх хэлбэрээр олгохоор болсон.

Харин 2022 оны долдугаар сарын 1-нээс хойш 50 мянгаас доошгүй төгрөгийг нь хадгаламжид хуримтлуулна. Үлдсэн 50 мянга хүртэлх төгрөгийг хүүхдүүд гар дээрээ авч болно хэмээн Сангийн сайд Б.Жавхлан өмнө нь мэдэгдэж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *