Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийн хөдөлмөрийг устгая” аяны нээлт болов

“Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” буюу зургадугаар сарын 12-ны өдрийг угтаж Хөдөлмөрийн сайдын санаачилгаар “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аян”-ыг орон даяар зохион байгуулахаар болжээ. Аяны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдлаа. Энэ үеэр Хөдөлмөрийн яамны сайд Г.Баярсайхан үг хэлсэн юм. Тэрээр “Дэлхий нийтээр 2025 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах зорилго тавьж байгаа. Уул уурхай, барилгын салбарт хүүхдүүдийг ажиллуулж байгаа нь байж боломгүй зүйл юм. Өрхийн орлого бага байгаа нь хүүхдүүд ажил хийх гол шалтгаан болж байна. Хүүхдийн хөдөлмөрийг устгахад хүн бүрийн оролцоо чухал. Ялангуяа Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарах, ёстой. Бичил бизнесийг дэмжих, олон ажлын байр бий болгох, өрх бүрийг орлоготой болгох хэрэгтэй” гэв.

өдөлмөрийн яамнаас хүүхдийн хөдөлмөрийг хориглосон жагсаалтыг шинэчилсэн. Уг жагсаалтыг зөрчсөнөөс хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирсон бол гэм буруутай этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Үүнд хүүхдийг барилга дээр ажиллуулах, морин уралдаанд оролцуулахыг хориглосон. Хууль хяналтын болон бизнесийн байгууллагууд энэ хуулийг хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Энэ бол хүүхдийн эрхийг хамгаалж байгаа чухал хэлбэр юм гэдгийг онцолж байлаа..

Б.МӨНХТУЯА


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *