Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг авто жагсаалд оролцохыг уриалж байна

“MVM CLUB”-ийн зүгээс гишүүд болон дэмжигчдээ өнөөдөр 17:00 цагт “SKY” их дэлгүүрийн зогсоол дээр хүрэлцэн ирж, “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” тайван авто жагсаалд нэгдэхийг уриалсан байна.

Жагсаалд оролцогчид лаа барин, автомашиныхаа гэрэл, дохиогоо асаан тайван замаар жагсан явна. Тэд энэ үйлдлээрээ монголын ирээдүй болсон хүүхэд багачууд хайр энхийрлэл, халамжин дунд өсөх ёстой байтал хүнд хүчир ажил хийж, архины хамааралтай эцэг эхийнхээ дарамтад өртөн, амь насаа алдаж байгаад харамсан эмгэнэл илэрхийлэх юм. Мөн цаашлаад иймэрхүү үйлдлийг таслан зогсооход иргэдийн дуу хоолойг нэгтгэн, хүчирхийлэлд өртөгсөд болон хүчирхийлэгчдэд хатуу анхааруулга өгөх зорилготой юм байна. Одоогоор энэхүү үйл ажиллагаанд нэгдэх хүсэлтээ ирүүлсэн хүмүүсийн тоо 6000 дөхжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *