Хүүхдийн баяраар Нийслэлийн цагдаагийн газар тусгай пост ажиллуулахаар болсон байна. Иргэд хулгайд эд зүйлээ алдах, бага насны хүүхэд төөрөх асуудал их гардаг учраас тусгай постонд ажиллаж байгаа цагдаа нар төөрсөн хүүхдийг олж, хүлээлгэж өгөх ажлыг хийх гэнэ. Дашрамд дурдахад Нийслэлийн цагдаагийн газраас архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад шалгалт хийсэн байна. Шалгалтад 700 гаруй аж ахуй нэгж, хотын ойр орчим үйл ажиллагаа явуулдаг 54 амралтын газар, жуулчны бааз хамрагджээ. Шалгалтын хүрээнд хууль зөрчсөн 31 аж ахуйн нэгж, есөн иргэнд торгуулийн арга хэмжээ авсан аж.