Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ вакцинд хамруулаагүй эцэг эхийг торгоно гэв

Зөрчлийн тухай хууль ирэх оны 9-р сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Энэхүү хуульд зөрчил гаргасан этгээдийн баривчлахгүй бөгөөд торгох, эрхийг хасах зэрэг хоёр төрлөөр шийтгэх юм.

Тэгвэл тус хуулийн заалтад хүүхдээ дархлаажуулалт, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн тарилгад хамруулаагүй эцэг эхийг 25 тооны нэгжээр торгохоор болжээ.Өөрөөр хэлбэл, нэг нэгжийг 2000 төгрөгтэй тэнцүүлж торгох юм байна. Нэгжийн хэмжээ нь Эрүүгийн хуулинд мөн үйлчлэх аж.

Түүнчлэн, хүүхдийг зориуд хувцас, хоол хүнсээр дутаах, орон байраар гачигдуулсан эцэг эх, асран халамжлагчийг мөн л 25 тооцооны нэгж, хуулийн этгээд бол 100 нэгжээр торгох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *