Өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын тамирчин Сайед Моллай токиогийн олимпоос мөнгөн медаль хүртэж Монгол түмний бахархлыг төрүүлсэн билээ.
Түүнийг мөнгөн медалийн төлөө барилдаад, давах тэр агшинд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн иргэн н.Алтантөр Б.Оюунгэрэл нар шинэ хүнээ өлгийдөн авчээ.
А.Мөнх-Амгалан, А.Мөнх-Эрдэнэ, А.Мөнх-Оргил гэх гурван хүүтэй айлд ийн дөрөв дэх хүү мэндэлж, тэд хүүдээ Мөнхмолом гэх нэр хайрласан байна.
Аав, ээж нь хүүгээ Моллай хэмээн өхөөрдөн дууддаг гэнэ.