ЭМЯ–аас шинэ коронавирусийн тархалттай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ–өөс “Өнөөдрийн байдлаар тусгаарлан эмчлүүлж байгаа 12 хүн эмнэлгээс гарах төлөвтэй байна. Мөн өнөөдөр коронавирусаар өвчилсөн байх магадлалтай дөрвөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнийг тусгаарлан шалгаж байна” гэж мэдэгдлээ.
Хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ–ын суурин төлөөлөгч Сергей Диордица “Урд шөнө ДЭМБ–ын онцгой байдлын хороо хуралдаж, БНХАУ-д коронавирусын тархалт нэмэгдэж байгаа учраас бусад улс оронд учруулах хохирлыг нэмэгдүүлэхгүйн тулд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарласан. Өмнө нь БНХАУ-д л тархаж байсан бол өнөөдрийн байдлаар Африкаас бусад дөрвөн тивд илрээд байна. Сүүлийн үед хүнээс хүнд халдах нь эрчимжиж байна” гэлээ.
Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн яам кронавирусийн оношлогооны төхөөрөмж үйлдвэрлэгдэж эхэлсэнтэй холбогдуулан ДЭМБ–аас 3000 мянга орчим хэрэглэгдэхүүнийг хоёр долоо хоногийн дотор авахаар болсон байна.
Ч.ОЧИРРЭНЧИН