Хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал үхрийн цул махны үнэ 3.0 хувь, ямааны махны үнэ 2.7 хувь, адууны махны үнэ 9.0 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар буурч,хонины ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2014 оны есдүгээр сарын 24-ний байдлаар нэг кг хонины /ястай/ мах дунджаар 6270 төгрөг, үхрийн /ястай/ мах 7650 төгрөг, үхрийн цул мах 9995 төгрөг, адууны мах 6060 төгрөг, ямааны мах 5730 төгрөгийн үнэтэй байв. Өмнөх долоо хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.2 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Будаа, элсэн чихрийн дундаж үнэ өмнөх долоо хоногийнхоос 7.9 хувиар өссөн байна. Төмс, хүнсний ногооны дундаж үнэ өмнөх долоо хоногийнхоос манжингийн үнэ 3.5 хувиар буурч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.Өмнөх долоо хоногийнхоос савласан /нэг литрийн/ сүүний үнэ 0.6 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 0.9 хувиар өссөн байлаа. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.