Categories
мэдээ нийгэм

Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа анхаараарай

Шинэ жилийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлэг сонгохдоо хадгалах хугацаа нь дууссан эсэхийг сайтар нягтлахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас онцгойлон сануулж байна. Хадгалах аугацаа дууссан, хадгалалтын горим алдсанаас чанар нь муудсан хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг анхаарууллаа.

Иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа хадгалах хугацаа, сав баглаа боодлын бүрэн, бүтэн байдал зэргийг анхаараарай. Түүнчлэн таны худалдан авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, сав, баглаа, боодол нь урагдаж гэмтсэн, Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал, шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн байвал мэргэжлийн байгууллагад хандаарай. Мөн хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай борлуулж байвао авахгүй байхыг анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *