Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалт 21 хувьтай байна DNN.mn

Өнгөрсөн сарын 25-наас улс даяар 11 настай хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлсэн.

Улсын хэмжээнд дархлаажуулалт 21 хувьтай, нийслэлийн хэмжээнд 17 хувьтай байна. Дархлаажуулалтыг сургуульд суурилж явуулж байгаа бөгөөд хичээл сургууль амарсны дараа өрхийн эмнэлгүүдэд дархлаажуулалт хийгдэх аж. Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг Монгол Улс 2020 оноос сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-д хийдэг байсан бол 2023 оны 10 дугаар сард дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг заавал хийх вакцинд оруулсан. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *