Хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд эхэллээ. Төрийн хошой “Алтан гадас” одонт Т.Самбуу агсны нэрэмжит энэ оны залуучуудын улсын аварга тэмцээнд төв, орон нутгийн 13 байгууллагын 80 гаруй тамирчид өрсөлдөж байна. 21 хүртэлх насны залуучуудын дунд болдог УАШТ эрэгтэйчүүдийн 7, эмэгтэйчүүдийн 6 жинд аваргуудаа тодруулах юм.
Өнөөдөр эмэгтэй 48, 53, 58, 63, эрэгтэй 50, 56, 62 кг-ын жингийн аваргууд тодорно. Үдээс өмнө эмэгтэй 48, эрэгтэй 50 кг-ын жингийн тэмцээн болж, аваргууд тодорлоо.
Одоогоор эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “Самбуу сан” клубын тамирчин спортын мастер Ч.Нямзул огцом өргөлтөөр 63 кг-ыг өргөж өсвөр, залуучууд, насан хүрэгчдийн улсын рекорд амжилтыг ахиулсан байна. Мөн энэ жинд Өвөрхангай аймгийн тамирчин А.Энхбаяр спортын дэд мастерын болзол хангажээ.
Эхний жингийн дүнг танилцуулья:
Эмэгтэй 48 кг:
Огцом:
- Ч.Нямзул (спортын мастер, “Самбуу сан” клуб) 63 кг (өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын рекорд)
- Б.Золбоо (спортын мастер, “Самбуу сан” клуб) 59 кг
- Б.Тунгалаг (Төрөлжсөн сургалттай БТДС) – 56 кг
Түлхэлт:
- Б.Золбоо (“Самбуу сан” клуб) 73 кг
- Ч.Нямзул (“Самбуу сан” клуб) 70 кг
- А.Энхбаяр (Өвөрхангай аймаг) -59 кг
Нийлбэр:
- Ч.Нямзул (“Самбуу сан” клуб) -133 кг
- Б.Золбоо (“Самбуу сан” клуб) -132 кг
- А.Энхбаяр (Өвөрхангай аймаг) 108 кг – (Спортын дэд мастерын болзол биелүүлэв.)
Эрэгтэй 50 кг:
Огцом:
- А.Нэргүйбаатар (“Самбуу сан” клуб) -70 кг
- М.Даваахүү (Дархан-Уул аймаг) -61 кг
- Э.Хосхүлэг (“Алдар” спорт хороо) -57 кг
Түлхэлт:
- А.Нэргүйбаатар (“Самбуу сан” клуб) -85 кг
- У.Баярхүү (“Алдар” спорт хороо) -71 кг
- О.Дагдансамбуу (Өвөрхангай ) -70 кг
Нийлбэр:
- А.Нэргүйбаатар (“Самбуу сан” клуб) -115 кг
- М.Даваахүү (Дархан-Уул аймаг) -131 кг
- О.Дагдансамбуу (Өвөрхангай ) -126 кг-аар тус тус орлоо.
Тэмцээний дүнг эргэн мэдээлнэ. Маргааш эрэгтэй 69, 77, 85, +85, эмэгтэй 69, +69 кг-ын жингийн тэмцээн болж, улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.