Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт 6000 авто машины зогсоол ажиллуулна

Энэ жил наадамчдыг Монголдоо үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобусаар тээвэрлэхээр бэлтгэл хангажээ. Өнгөрсөн жилийн хувьд наадмын талбайд 15 ширхэг цахилгаан автобусаар үйлчилж байсан бол өнөө зун тоог нь нэмэхээр болсон байна. Автобусны зам дагуу 3000 ам метр явган хүний замыг тавьсан байна.

Мөн энэ жил Хүй долоон худагт үзэгчдийн суудлын тоог нэмж байгаа аж. Өмнөх жилүүдийг бодвол үзэгчдийн суудал хоёр дахин нэмэгдэж 4000 болно хэмээн албаныхан мэдээлж буй. Түүнчлэн Хүй долоон худагт баяр наадам хүртэл ямар нэг арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар зохицуулжээ. Харин 15 байршилд нийтдээ 30 орчим 00 ажиллуулахаар тохижуулж байгаа буй гэнэ. Наадамчин олонд үйлчлэх 6000 орчим автомашины зогсоол ажиллуулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн наадмын үеэр иргэдэд худалдаа үйлчилгээ үзүүлэх 280 орчим газрыг ажиллуулахаар болсон байна. Түүний 60 гаруй хувь нь хуушуураар үйлчлэх гэнэ. Иргэдийн хувьд Хүй долоон худагт үйлчилгээ эрхлэх бол зөвшөөрлийг Чингэлтэй, Хан Уул дүүргээс авах юм байна. Бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд ирэх сарын 1 гэхэд нэрс тодорхой болох аж.