Categories
мэдээ соёл-урлаг

Хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд эгшиглэнэ

Улсын Филармони 2016 оны нэг, хоёрдугаар сард монгол хөгжмийн бүтээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж урын санг баяжуулах, иргэдийн үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж үндэсний соёл, уламжлалт бахархалыг бий болгох, ТВ, Радио, цахим орчин дахь Монгол хөгжмийн бүтээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, монгол бүтээлийг дэлхийн зах зээлд сурталчлах зорилго бүхий “Монгол уран бүтээл” төслийг хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд нийт 5 тоглолт болох бөгөөд 01-р сарын 22-нд 19.00 цагт Монголын хөгжмийн зохиолчдын “Дан хөгжмийн болон дууны шилдэг уран бүтээлийн концерт” улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна.

Тоглолтыг Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд улсын Филармонийн симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар, дуучин П.Өнөржаргал, Ш.Наранчимэг, хөтлөгч тайлбарлагчаар СГЗ Ч.Буянхишиг нар оролцох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *