Анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээлээ бүрэн төлж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулга хийхээр Монголбанкнаас шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэртэй холбоотой хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөртэй иргэн, аж ахуйн нэгжүүд 2024 оны зургаадугаар сарын 2-ны өдөрт багтаан хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн барагдуулбал ангиллаа сайжруулах боломжтой юм байна.