Худалдаа, хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд гаргахаар болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр энэ мөнгө өнөөдөр шийдэгдэх аж. Өмнө нь тус банк бас ийм бонд гаргаж байсан юм. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларын таван жилийн хугацаатай бондыг өнгөрсөн тавдугаар сард худалджээ. Зах зээлийн тааламжгүй нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн долдугаар сард бонд гаргах хугацааг хойшлуулаад байсан юм. Худалдаа хөгжлийн банкны гаргасан бондын хүү 9.375 хувь байгаа аж. “Standard & Poor’s” олон улсын рейтингийн байгуулллага бондыг B+ гэж үнэлжээ. Худалдаа хөгжлийн банк 2012 оны 9-р сард 300 сая ам.долларын бондыг олон улсын бондын зах зээлд гаргаж байсан юм.
Монгол улсын гадаад валютын нөөц арванхоёрдугаар сарын турш 32 хувиар багасч 1.32 тэрбум ам.долларт хүрч буурчээ. Засгийн газар гурван жилийн хугацаатай 30 тэрбум төгрөгийн /15.4 сая ам.доллар орчим/ бондын дөнгөж тал хувийг энэ тавдугаар сарын 7-нд худалдсан аж.