Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар нийслэлийн орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар өсөж, харин өмнөх сараас 0.6 хувиар буурчээ. Түүнчлэн шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.9 сая төгрөг байгаа аж. Харин Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4. 2 сая төгрөгийн үнэтэй байна.
Хуучин орон сууцны тухайд 1 м.кв талбайн дундаж үнэ 3.7 сая төгрөгийн үнэтэй бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр 4.3 сая төгрөгийн үнэтэй байна.