ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм баримтлах талаар зөвлөмж хүргэлээ.
Гэрээр эмчилгээ хийж байгаа тохиолдолд хүүхдийн амьсгалыг олширч буй эсэхийг анзаарах хэрэгтэй.
- 2 сартай хүртэлх хүүхэд нэг минутад 60 буюу түүнээс дээш удаа амьсгалах
- 2 сараас дээш сартай хүүхэд 50 буюу түүнээс дээш удаа амьсгалах
- 1-5 настай хүүхэд минутад 40-ээс дээш удаа амьсгалж байвал уушгины хатгалгаа нь хүндэрч буйг илтгэдэг.
Мөн хамар, уруулын хэсэг хөхөрч буйг ажиглах хэрэгтэй.
Усгүйжилтийн шинжтэй байгаа эсэх буюу сүүлийн 8 цаг хангалттай шингэн уусан ч шээхгүй байх, уйлсан ч нулимс гарахгүй, уруул омголтож хуурайшиж байвал усгүйжилтийн шинж юм.
Булчингаар шархирч өвдөх. Харьцангуй том буюу өсвөр насны хүүхдүүд цээжээр өвдөх, толгой өвдөх шинж тэмдгийг хэлдэг. Харин бага насны хүүхэд ээж аавдаа тэврүүлэх, уйлагнах, алхах дургүй байх зэрэг шинжээр илэрнэ.
Хатгаатай хүүхдийн дэргэд электрон тамхийг татах нь өвчнийг сэдрээх эрсдэлтэй.
Халууралтын зайг хянах. Хоногт хоёр удаа халуурдаг байсан бол 6-4 цагийн зайтай болж ойртож байгаа бол гэрийн эмчилгээ үр дүнгүй, тухайн өвчин хүндэрч байгааг илтгэдэг. Эдгээр эмнэлзүйн шинж илэрвэл хамгийн ойр эрүүл мэндийн төвд хандах шаардлагатай.
Шар өнгөтэй жимсийг хориглоно. Учир нь шар өнгийн жимс нь харшил сэдрээх нь өндөр байдаг.
Эмнэлэгт хүүхдэд эргэлтээр жигнэмэг, ундаа зэрэг сахар ихтэй хүнсний бүтээгдэхүүн, шар өнгөтэй жимсийг хориглодог. Учир нь Шар өнгийн жимс нь харшил сэдрээх нь өндөр байдаг. Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа үед эмнэлгийн хоолонд хангалттай цаддаг, нэмэлт хоол хүнс авах зайлшгүй шаардлага бага байдаг. Хэрэв үнэхээр онцгой шаардлага гарвал хоолонд сонгино, саримс хийхгүй байхыг зөвлөлөө.
Хүүхэд эрүүл болоод эмнэлгээс гарахад дээрх хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Хатгаатай хүүхдийн дэргэд утаат тамхийг татах тохиолдол гардаг. Хэдий энэ нь янжуур тамхийг бодоход хурц үнэргүй ч өвчнийг сэдрээх эрсдэлтэй байдаг. Амьсгалын замаар өвчилсөн хүүхдийн дэргэд хурц үнэр гаргахгүй байх дэглэм маш чухал байдгийг анхаарууллаа.