Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хэдхэн хормын өмнө ганцаарчилсан уулзалт хийсэн билээ. Тэгвэл яг одоо Төрийн ордонд Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагааны талаархи хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болж байна. Айлчлалын хүрээнд хоёр тал 15 хэлэлцээрт гарын үсэг зурах юм.