Categories
мэдээ нийгэм

Хотоос гарах чиглэлийн замын хөдөлгөөн ачаалал ихтэй байна

Хотоос гарах чиглэл зурган илэрцүүдУлаанбаатар хотоос Дархан, Эрдэнэт чиглэлийн авто замд тээврийн хэрэгслийн тоо их, хөдөлгөөн удаашралтай байна. Мөн орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн бүх замын хөдөлгөөн тээврийн хэрэгслийн тоо их, хөдөлгөөн удаашралтай байгаа хэдий ч түгжрэлгүй байгаа гэнэ. Налайх чиглэсэн замын хөдөлгөөн Баянзүрхийн товчоо, Амгалангын замаас эхлэн тээврийн хэрэгслийн тоо ихтэй байсан хэвээр байгаа аж. Түүнчлэн хотын төвийн замын хувьд Зуун айл, Бэлх рүү чиглэсэн замын хөдөлгөөн удаашрилтай байгаа гэв. Харин хотын төв зам болон гэр хорооллын замын хөдөлгөөн түгжрэлгүй тайван, ачаалал багатай байгаа юм.

Замын хөдөлгөөний ачаалал үүсэж болзошгүй уулзвар, зам, гарц бүрд Замын цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байгаа. Харин замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, гүйцэд түрүүлэх үйлдэл хийх зэргээс үүдэн ачаалал үүсгэж байгаа төдийгүй хурд хэтрүүлэхгүй зорчих тал дээр алба хаагчид шалгалт хийсээр байна хэмээн албанаас мэдэгдэв. Иймээс жолооч нар өөрийгөө болон бусад жолооч нарыг хүндэтгэж урсгал сөрөхгүй байх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв хийх, эгнээ байраа зөв эзэлж хөдөлгөөнд оролцохыг нийт жолооч нарт зөвлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *