Монгол Улсын Шадар сайдын ахалдаг “Газар
хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай
зөвлөл”-ийн гуравдугаар хуралдаан боллоо.
Манай орны хот, суурин
газрын 80 орчим хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагддаг. Энэ бүс
нутагт нийт хүн амын 80 орчим хувь нь амьдардаг байна. Оны эхний найман сарын
байдлаар улсын хэмжээнд 29 мянга, Улаанбаатар хот орчимд 1000 гаруй удаа газар
хөдөлсөн. Газар хөдлөлтийн тохиолдол өмнөх оноос 30 орчим хувиар өссөн тул
гамшгийн эрсдлийг бууруулж, аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад
чиглэсэн арга хэмжээ авах нь чухал байгааг Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ.
Мөн эмнэлгийн
барилгуудад эрсдлийн үнэлгээ хийж эхлэх, Дархан, Эрдэнэт, Хархорин, Ховд,
Улиастай, Зуунмод хотын нутагт үнэлгээ хийх аргачлал боловсруулах, гамшгийн үед
5000 хүртэл хүнийг хүлээн авах хээрийн эмнэлэг ажиллуулах төслийг хэрэгжүүлэх
бэлтгэлээ хангах, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг гурав хүртэл аймаг,
нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хийхээр тогтов.