Categories
мэдээ нийгэм

Хорих ангиудыг шалгалаа

Нийслэлийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Нийслэл дэх хорих ангиудыг гэнэтийн байдлаар шалгасан байна.

Үзлэг шалгалтаар нээлттэй болон хаалттай дэглэмийн хоригдлуудыг хамт байрлуулсан, прокуророос бичгээр зөвшөөрөл авалгүйгээр ажилд гаргасан, зөвшөөрсөн хэмжээнээс илүү тамхи хадгалсан, зэвсгийн чанартай эд зүйл өрөөндөө байлгаж байсан зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ.
Зөрчлийг газар дээр засуулж, холбогдох арга хэмжээг авч ажилласан талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.

Шалгалтад ШШГЕГ-ын харьяа 421 дүгээр нээлттэй анги, 401 дүгээр хаалттай анги, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, “Хэрэмт цамхаг” улсын төсөвт үйлдвэрийн газар, Үйлдвэр аж ахуй, барилгын хэсэг, Тусгай ажиллагааны газар зэрэг хорих байгууллага, хэсгүүд хамрагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *