Categories
мэдээ нийгэм

ХОРИГЛОСОН БҮСЭД МАЛ МАЛЛАХ, ЗАРАХ ЗЭРЭГТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Баянзүрх дүүргийн Мал эмнэлгийн тасагтай хамтран 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд зохих зөвшөөрөлгүй, тусгайлан бэлтгэсэн төвлөрсөн цэгээс өөр газарт суурьшсан малчин өрх, мал худалдаж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 21/06 дугаартай “Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх буюу хориглосон бүсийн хил хязгаарыг шинэчлэн батлах тухай” тогтоолын хүрээнд гүү барьж байгаа 5 өрх айл, мал худалдаж буй 8 иргэнд хориглосон бүсээс малаа тогтоосон хугацаанд гаргах, мал, амьтны халдварт, гоц халдварт өвчин дамжин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авах талаар мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.

2 replies on “ХОРИГЛОСОН БҮСЭД МАЛ МАЛЛАХ, ЗАРАХ ЗЭРЭГТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *