Categories
мэдээ цаг-үе

Хоол шингээх шалгарсан аргууд

Хөл хорио, баяр, ёслол давхацсан эдгээр өдрүүдэд хэтрүүлэн идсэнээс үүдэлтэйгээр хоолны шингэц муудаж, ходоод гэдэс хямрах зэрэг асуудлууд үүсдэг. Тэгвэл тэрхүү таагүй мэдрэмжээс хэрхэн түргэн хугацаанд салж, ходоод гэдсээ цэвэрлэх талаар зөвлөгөө хүргэе.

1. Бохь зажлах

Хүнд хоол идсэний дараа бохь зажилснаар ходоодны ажиллагааг түргэсгэн, хоолыг хурдан шингээдэг. Тиймээс та хүнд хоолны дараа, идсэн хоолоо хэрхэн шингээхээ мэдэхгүй байвал, юун түрүүнд бохь зажлахыг зөвлөж байна.

2. Ширхэг ихтэй хоол идэх

Бүх төрлийн будаа, овьёос, хүнсний хивэг зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд нь өтгөн хаталтаас сэргийлэх, биед хуримтлагдсан муу зүйлсийг гадагшлуулахад тустай байдаг. Тиймээс тэдгээрийг хүнсэндээ өргөн хэрэглэхийг зөвлөж байна.

3. Хоолох үедээ даруулга зүүхгүй байх

Хоол идэхээсээ өмнө гэдэсний даруулга зүүдэг. Учир нь ингэснээр бага идэж, түргэн цаддаг хэмээн эндүүрдэг. Энэ нь харин ч эсрэгээрээ ходоод гэдсийг хямрааж, хоолыг удаан шингээх, зовиурыг ихэсгэдэг.

4. Удаан, зажилж идэх

Ямар ч төрлийн хоолыг сайтар зажилж, аль болох удаан идэх хэрэгтэй. Хоол аманд орох үед ходоод руу дохио илгээгдсэнээр ходоод хоолыг боловсруулахад бэлтгэгдэнэ. Гэтэл зажлахгүйгээр хэт их хоолыг залгих нь ходоод хямрахад хүргэдэг байна.

5. Илчлэг багатай, амин дэм ихтэй хоол идэх

Элдэв химийн бодис, муутгахаас сэргийлсэн бодис, илчлэг өөх тос ихтэй хоолноос татгалзаж, аль болох биед түргэн шингэх, хөнгөн хэрнээ өлсгөхгүй, амин дэмээр баялаг хоолыг сонгох хэрэгтэй. Махан бүтээгдэхүүнээс гахай, хонь, тарвага, адуу зэрэг хурц, өөх ихтэй махаас татгалзаарай. Харин бүхий л төрлийн шувууны мах, загас, далайн бүтээгдэхүүнүүд нь түргэн шингэдэг. Хоолны ширээний ард суухдаа “Цадахгүй, өлсөхгүй босох” дүрмийг баримтлаарай.

6. Тослог багатай тараг уух

Тараг нь эслэгээр баялаг тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Чихэргүй тарагнаас нэг аягыг уугаад хэсэг хугацааны дараа хэрхэн үйлчилж байгааг мэдрэх болно.

7. Нимбэгтэй ус, халуун ус

Гэдэс хямраад, өтгөн хатаад, гэдэс дүүрээд дотор муухай оргиод байвал үүнд хамгийн сайн эмч бол халуун буцалсан ус байдаг гэдгийг мэдэх үү? Нэг аяга цэвэр усыг буцалгаад халуунаар нь уух хэрэгтэй. Ингэснээр таны гэдэсний асуудлыг шийдэж, шулуун гэдэсний түгжрэлээс сэргийлдэг хамгийн сайн эмчилгээ болдог. Нимбэг нь таны ходоодонд хүчиллэг, шүлтийг үүсгэж өдрийн турш идсэн хоолыг тань хялбархан задалж шингээдэг байна.

8. Ургамлын цай

Хэрвээ хоол шингэхгүй байвал төрөл бүрийн үйлчилгээтэй ургамлын цайг уухыг зөвлөж байна. Жишээ нь, багваахай цэцгийн цай нь шээсийг хөөдөг бөгөөд бөөрний цусны хангамжинд сайнаар нөлөөлдөг. Зөгийн бал нь мөн ходоодонд сайн учир цайндаа бага зэрэг хийгээд ууж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *