Categories
мэдээ нийгэм

ХОМ-ээ худал мэдүүлсэнээс болж халагджээ

Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор албан тушаалтан, төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт өгдөг. Тус байгууллага энэ жилийн хувьд улсын хэмжээнд 38423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг хүлээн авчээ. Хуульд заасан хугацаандаа 38421 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол нэг мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулсан, нэг мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан байна.

Харин ХОМ-ээ хугацаандаа өгсөн ч худал мэдүүлсэн албан тушаалтан байсан гэнэ. Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн гурван албан тушаалтныг ажлаас нь халсан бол найман албан тушаалтны цалинг гурав хүртэл сарын хугацаанд 30 хувь бууруулах, хоёр албан тушаалтанд сануулах хариуцлага хүлээлгэжээ. Улсын хэмжээнд нийтдээ 13 албан тушаалтанд хариуцлага тооцсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *