Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос дахин баллистик пуужин харважээ

Хойд Солонгос өнөө өглөө 7:50 минутанд баллистик пуужин харвалаа гэж Өмнөд Солонгосын штабын ахлагч мэдэгдлээ. Энэхүү пуужин нь 9000 км-ийн тусгалтай бөгөөд Хойд Солонгосын Өмнө Хуанхэ мужийн Ёнюль тосгоноос хөөргөсөн байна. Хойд Солонгос нь Өмнөд Солонгосын пуужингаас сэргийлэх ТHAAD төхөөрөмжийг эсэргүүцсээр байгаа билээ.

Хойд Солонгос өмнө нь долдугаар сарын 19-нд хоёр ширхэг богино зайн тусгалын “Scud” болон дунд тусгалын “Rodong” пуужинг харваж байжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *